Үйлчилгээ хийлгэсний дараах арчилгаа, анхаарах зүйлс
Таны төлөө beauty clinic VANDS CLINIC
Танд өнөөдөр хийлгэсэн үйлчилгээ таалагдсан уу?
Үйлчилгээ хийлгэсний дараах арчилгаа, анхаарах зүйлс явууллаа.
Нэмэлтээр асуух зүйл байвал доорх товчлуурыг дарж
асуух зүйлээ бичиж үлдээвэл бид тун удахгүй хариу өгөх болно!
Бид таны санал хүсэлтийг хүлээн авч үйлчилгээгээ улам сайжруулан ажиллах болно.
Ботокс
  • Тарилга тариулснаас 4 цагийн дараагаас нүүрээ угааж усанд орох боломжтой ба маргаашаас нь нүүрээ будаж болно.
  • 7 хоногийн хугацаанд архи, тамхи хэрэглэх, саун, халуун усанд орох, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү.
  • Хурдандаа 3-4 хоног, ерөнхийдөө 7 хоногийн дараагаас үр дүн аажмаар харагдаж эхэлнэ.
  • 2 долоо хоног өнгөрсөн ч үр дүн мэдрэгдэхгүй бол эмнэлэгт хандана уу. (Үрчлээний ботокс 1~2
  • долоо хоног, эрүүний зажлуур булчин, биеийн ботокс 3~4 долоо хоногийн дараагаас үйлчилж эхэлдэг.)
  • Ботокс дунджаар 3 сар орчим үйлчилгээгээ хадгалдаг ба тогтмол үйлчилгээг хадгалахыг хүсвэл
  • 3~6 сар тутам хийлгэхийг зөвлөж байна.
  • Ботокс тариулсны дараа хаван, хөхрөлт үүсэх магадлалтай ба дунджаар 1-2 долоо хоногийн дараа аажмаар хэвийн болно.
  • Ботокс тариулсны дараа булчингаа хөдөлгөж ажиллуулж чадахгүй байх зовиур нь 1 сарын дотор дасан зохицож хэвийн болно. Хэт их зовиуртай байвал эмнэлэгт ирж үзүүлнэ үү. 3 сарын дараа ботокс хийлгэхийн өмнөх байдал руу буцаж шилжинэ.
  • Ботокс хийлгэсэн хэсэг 4-өөс дээш хоног тасралтгүй өвдөх, халуун оргих, загатнах зэрэг зовуурь илэрвэл эмнэлэгт хандана уу.
Филлер
  • Тарилга тариулснаас 4 цагийн дараагаас нүүрээ угааж усанд орох боломжтой ба маргаашаас нь нүүрээ будаж болно.
  • 7 хоногийн хугацаанд архи, тамхи хэрэглэх, саун, халуун усанд орох, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү.
  • Филлер хийлгэсний дараа бага зэрэг унжих эсвэл тэгш бус харагдах нь хэвийн үзэгдэл юм.
  • Филлер хийлгэсэн хэсэгт хүчтэй дарж хүрвэл хэлбэрт өөрчлөлт орох магадлалтай.
  • Филлер хийлгэсний дараа хаван, хөхрөлт үүсэх магадлалтай ба дунджаар 1-2 долоо хоногийн дараа аажмаар хэвийн болно.
  • Филлер хийлгэсэн хэсэг хэт хавдах, хүчтэй өвдөж халуу оргих, арьсны өнгө харлах эсвэл цайрч цэврүү,
  • тав үүссэн тохиолдолд шууд эмнэлэгт хандана уу.
  • Эмчийн бичиж өгсөн жорын дагуу антибиотик болон өвчин намдаагч эмийг зааврын дагуу заавал ууна уу.
Zerofat тариа
  • Тариа тариулсан өдрөө усанд орж шууд хэвийн амьдралаа үргэлжлүүлэх боломжтой.
  • 7 хоногийн хугацаанд архи, тамхи хэрэглэх, саун, халуун усанд орох, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү.
  • Өлөн байх юм уу кафейнд хэт мэдрэг тохиолдолд 2-3 цаг орчим толгой эргэх шинж тэмдэг илрэх магадлалтай ба энэ нь түр зуурын үзэгдэл юм.
  • Тариа тариулсны дараа хавдах, улайх, тарианы ором үлдэх, хөхрөх магадлалтай ба тарианы онцлогоос шалтгаалан загатнаж болно.
  • Тариа тариулсны дараа ус их хэмжээгээр уух нь зүйтэй.
  • 10~14хоногийн зайтай 4~8 долоо хоногийн хугацаанд курсээр хийлгэснээр илүү үр дүнтэй.
Нүүрний өөхний тариа
  • Тарилга тариулснаас 4 цагийн дараагаас нүүрээ угааж усанд орох боломжтой ба маргаашаас нь нүүрээ будаж болно.
  • 7 хоногийн хугацаанд архи, тамхи хэрэглэх, саун, халуун усанд орох, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү.
  • Үйлчилгээний үр дүн 3~7хоногийн дараагаас харагдаж эхлэх ба, тарилгыг 7 хоногийн зайтай 3~6 оролт хийснээр үр дүнтэй.
  • Хооллох зуршил, өөхний хэмжээнээс хамааран гарах үр дүн, үйлчилгээ хадгалах хугацаа харилцан адилгүй байж болно.
  • Үйлчилгээ хийлгэсний дараа хавдалт хөхрөлт үүсэх магадлалтай. Ховор тохиолдолд тарилгаас харшлах магадлалтай.
  • Үйлчилгээ хийсний дараа 4-өөс дээш хоног хатгуулж өвдөх, халуу дүүгэх, загатнах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандана уу.
Потенза
  • Үйлчилгээ хийлгэсэн өдрөө нүүрээ угааж, хөнгөн будах, усанд орох боломжтой.
  • 7 хоногийн хугацаанд архи, тамхи хэрэглэх, саун, халуун усанд орох, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү.
  • Үйлчилгээний дараа нүүр халуун оргих, улайх, хавдах, хэсэг хугацаанд өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болно.
  • Чийгшүүлэх, нөхөн төлжүүлэх, нарны тос сайтар түрхэж арьсаа гадны нөлөөнөөс хамгаалж арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
  • 1 сарын зайтай 3-аас дээш удаа курсээр эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.
  • 3~4 хоногийн дараагаас арьс гуужиж юм гарах магадлалтай. Батгыг шахаж арьсаа гуужуулж гараараа оролдохоос зайлсхийнэ үү. Үйлчилгээ хийлгэсэн хэсэгт цэврүү үүсэх зэрэг түлэгдэлтийн шинж тэмдэг илэрсэн бол эмнэлэгт хандана уу.
HIFU лифтинг лазер (Shurink, Ulthera)
  • Үйлчилгээ хийлгэсэн өдрөө нүүрээ угааж, хөнгөн будах, усанд орох боломжтой.
  • 7 хоногийн хугацаанд архи, тамхи хэрэглэх, саун, халуун усанд орох, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү.
  • Үйлчилгээний дараа нүүр халуун оргих, улайх, хавдах, хэсэг хугацаанд өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болно.
  • Ихэнхдээ 7 хоногийн дотор хаван буудаг. Халуун оргих, өвдөлт нь зовуурьтай байвал хүйтэн маск тавьж болно.
  • Чийгшүүлэх, нөхөн төлжүүлэх, нарны тос сайтар түрхэж арьсаа гадны нөлөөнөөс хамгаалж арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
  • Дунджаар 1~6 сарын хугацаанд коллаген нийлэгжилт нэмэгдэж лифтинг үр дүн харагдах ба хувь хүний онцлогоос хамааран үр дүн, үйлчилгээ хадгалах хугацаа харилцан адилгүй байж болно.
  • Үйлчилгээ хийлгэсэн хэсэгт цэврүү үүсэх зэрэг түлэгдэлтийн шинж тэмдэг илэрсэн бол эмнэлэгт хандана уу.
Радио долионы (RF) лазер (Inmode, Oligio)
  • Үйлчилгээ хийлгэсэн өдрөө нүүрээ угааж, хөнгөн будах, усанд орох боломжтой.
  • 7 хоногийн хугацаанд архи, тамхи хэрэглэх, саун, халуун усанд орох, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү.
  • Үйлчилгээний дараа нүүр халуун оргих, улайх, хавдах, хэсэг хугацаанд өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болно.
  • Үйлчилгээ хийлгэсэн хэсгийг дулаан байлгах нь үйлчилгээний үр дүнг илүү нэмэгдүүлдэг учир нүүрээ бүлээн усаар угаахыг зөвлөж байна.
  • Чийгшүүлэх, нөхөн төлжүүлэх, нарны тос сайтар түрхэж арьсаа гадны нөлөөнөөс хамгаалж арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
  • Ерөнхийдөө 2-4долоо хоногийн дараагаас үр дүн харагдаж эхлэх ба 2-4долоо хоногийн зайтай 3 удаа курсээр эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.
  • Үйлчилгээ хийлгэсэн хэсэгт цэврүү үүсэх зэрэг түлэгдэлтийн шинж тэмдэг илэрсэн бол эмнэлэгт хандана уу
Цайруулах лазер (Pico toning)
  • Лазерын дараа нүүр халуун оргих, улайх, хавдах зэрэг шинж тэмдэг илрэх магадлалтай ба аажмаар хэвийн болно.
  • Лазерын дараа арьс хуурайшихаас сэргийлэн чийгшүүлэх тос сайтар түрхэнэ үү.
  • Ус сайн ууж, арьс цочроох эрсдэл багатай чийгшүүлэх, нөхөн төлжүүлэх тос түрхэнэ үү.
  • Нарны тос сайтар түрхэж нарны хэт ягаан туяа болон, гадны нөлөөнөөс арьсаа хамгаална уу.
  • 7 хоногийн хугацаанд архи, тамхи хэрэглэх, саун, халуун усанд орох, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү.
  • Ховор тохиолдолд лазер хийсний дараа тав тогтох магадлалтай ба тав үүссэн тохиолдолд тавыг гараараа хуулж авалгүй өөрөөр нь унагаана уу.
  • Үйлчилгээ хийлгэсэн өдөртөө нүүрээ будаж болох ч арьс гуужуулагч хэрэглэж арьсаа цочроохоос
  • сэргийлнэ үү.
  • Лазер хийлгэх хугацаандаа үрчлээнээс сэргийлэх (Ретинолын найрлагатай бүтээгдэхүүн)/ цайруулах бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийнэ үү.
  • Лазер хийсэн хэсэгт 3-аас дээш хоногоор батга гарах, загатнах, халуун оргиж хатгуулж өвдөх шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандана уу.
Арьсны тарилга
  • Тарилга тариулснаас 4 цагийн дараагаас нүүрээ угааж усанд орох боломжтой ба маргаашаас нь нүүрээ будаж болно.
  • 7 хоногийн хугацаанд архи, тамхи хэрэглэх, саун, халуун усанд орох, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү.
  • Үйлчилгээний дараа хавдах, хөхрөх, загатнах, улайх зэрэг шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болно.
  • Арьсны өнгөн хэсэгт тарианы ором гарах, бомбойх (гөвдрүү үүссэн мэт харагдах) шинж тэмдэг илрэх магадлалтай ба 2~3 хоногийн дараагаас аажмаар хэвийн болно.
  • Тарилга хийсэн хэсэг таталдах, гуужих зэрэг шинж тэмдэг илэрч болох ба чийгшүүлэх, нөхөн төлжүүлэх тос сайтар түрхвэл аажмаар хэвийн болно.
  • Дунджаар 3 долоо хоногоос 3 сарын давтамжтай арьсны онцлог, байдалдаа тохируулан тарилга хийлгэхийг зөвлөж байна.
  • Үйлчилгээ хийсний дараа 4-өөс дээш хоног хатгуулж өвдөх, халуу дүүгэх, загатнах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандана уу.
Колластер тарилга

Утсан таталт
  • 4 цагийн дараагаас нүүрээ угааж болох ба шарх аньтал арьс нөхөн төлжүүлэх наалтаа наах хэрэгтэй. Шарх бүрэн аних хүртэл утас оруулсан хэсэгт ус хүргэж болохгүй. (Ерөнхийдөө 2-3хоногийн дараа шарх аньдаг)
  • Үрэвсэл үүсэхээс сэргийлэх, өвчин намдаах зорилгоор 5 хоногийн эмийн жор бичиж өгөх ба тус эмийг зааврын дагуу заавал ууна уу. Антибиотикийн харшилтай бол урьдчилан мэдэгдэнэ үү.
  • Хавдар, хөхрөлт бууруулах үүднээс 3 хоногийн хугацаанд хүйтэн жин тавина уу. (Жин тавихдаа хэт дарж нухаж болохгүй)
  • 7 хоногийн хугацаанд архи, тамхи хэрэглэх, саун, халуун усанд орох, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү.
  • Хөхрөлт, хавдар, өвдөлт болон гадны биет орсон мэт эвгүй мэдрэмж төрөх магадлалтай ба ихэвчлэн 1-2 долоо хоногийн дотор хэвийн болно. Эмээ зааврын дагуу уусан ч өвдөлт нэмэгдэх, арьсны өнгө хувирах, загатнах, халуу оргих зэрэг зовуурь илэрвэл эмнэлэгт хандана уу.
  • Суулгасан утас хөдлөх, тасрахаас сэргийлэх үүднээс 4 долоо хоногийн хугацаанд амаа хэт том ангайхаас болгоомжилно уу. (Амаа том ангайж инээх, эвшээхээс зайлсхийх) Давхар эрүү хэсгийг татуулсан тохиолдолд хүзүүгээ хажуу тийш хүчтэй хөдөлгөхөөс зайлсхийнэ үү.
  • Утсан таталт хийлгэснээс 4 долоо хоногийн дотор арьс өргөх аппарат эмчилгээ хийлгэх нь тохиромжгүй ба тус лифтинг хийлгэхээр төлөвлөж байгаа бол эмнэлгийн ажилтанд урьдчилан мэдэгдэн зөвлөгөө авна уу.
  • Ховор тохиолдолд тухайн хүний арьсны онцлогоос хамааран суулгасан утас ил харагдах гарч ирэх магадлалтай. Тус тохиолдолд тухайн хэсэгт гараараа хүрч болохгүй ба эмнэлэгт хандан ирж үзүүлнэ үү.
CO2 лазер (Мэнгэ, үү, ургацаг, цагаан батга)
  • Лазер хийлгэсэн хэсэгт 2~3 хоног ус хүргэж болохгүй. Усаар зайлах мэтээр нүүрээ хөнгөн угааж алчуураар зөөлөн дарах маягаар усыг шингээж авна уу.
  • Тав бүрэн унах хүртэл (Дунджаар 7 хоног) лазер хийсэн хэсэгт 4~5 удаа антибиотиктой тос түрхэнэ үү. (Зарим тохиолдолд нөхөн төлжүүлэх наалт наах ба тус наалтыг 7 хоног наана уу. Наалт наасан хэсэг цайрч шингэнээр дүүрэх эсвэл өөрөө унасан тохиолдолд наалтаа шинээр сольж наана уу.)
  • Тавыг гараараа хуулж, үрэлгүй аль болох өөрөөр нь унагаана уу.
  • Нар, салхины нөлөөгөөр сэвх, нөсөө толбо үүсэх магадлалтай байдаг учир нарны хэт ягаан туяанаас арьсаа сайтар хамгаална уу. Тав унасны дараагаас нарны тос сайтар түрхэнэ үү. Тухайн хүн төрөлхийн бордуу арьстай эсвэл сэвхтэй тохиолдолд хэдэн сараас дээш хугацаанд нөсөө толбо арилдаггүйг анхаарна уу.
  • Тав бүрэн унасны дараагаас нүүрээ будах боломжтой. (Дунджаар 5~7 хоногийн дараа)
  • Арьс бүрэн нөхөн төлжих хүртэл архи, тамхи хэрэглэх, саунд суух, хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү.
  • Лазер хийсэн хэсэгт хэвийн бус шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт хандана уу.
Арьс гуужуулалт & Батганы эмчилгээ
  • Үйлчилгээ хийсний дараа арьс улайх, халуу оргих, зүүний ором үлдэх, арьс гуужих магадлалтай.
  • Зарим тохиолдолд жижиг тав тогтох магадлалтай ба тав үүссэн тохиолдолд гараараа хуулж авалгүй өөрөө унатал нь хүрэлгүй орхино уу.
  • Батганы эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд өөр төрлийн эмчилгээг давхар хийлгэхээс зайлсхийнэ үү.
  • Үйлчилгээ хийлгэсэн хэсгээс шүүс гарсан тохиолдолд цэвэр хөвөнтэй савхаар зөөлөн арчиж цэвэрлэнэ үү.
  • Үйлчилгээ хийлгэсний дараа нүүрээ угааж хөнгөн будаж шүршүүрт орж болно.
  • Халуун усны газар, саунд суух, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, архи тамхи хэрэглэхээс зайлсхийнэ үү.
  • Чийгшүүлэх, нөхөн төлжүүлэх, нарны тос сайтар түрхэж арьсаа гадны нөлөөнөөс хамгаалж арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
  • Эмчилгээ хийлгэх хугацаандаа үрчлээнээс сэргийлэх (Ретинолын найрлагатай бүтээгдэхүүн)/ цайруулах бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийнэ үү.
  • Эмчилгээ хийлгэсэн хэсэгт хэвийн бус шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт хандана уу.
Галбиржуулах тарилга
  • Тарилга тариулснаас 4 цагийн дараагаас нүүрээ угааж усанд орох боломжтой ба маргаашаас нь нүүрээ будаж болно.
  • 7 хоногийн хугацаанд архи, тамхи хэрэглэх, саун, халуун усанд орох, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү.
  • 3~7 хоногийн дараагаас үйлчилгээний үр дүн аажмаар харагдаж эхлэх ба 7 хоногийн зайтай 3~6 удаа курсээр эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.
  • Хооллох зуршил, өөхний хэмжээнээс хамааран гарах үр дүн, үйлчилгээ хадгалах хугацаа харилцан адилгүй байж болно.
  • Үйлчилгээ хийлгэсний дараа хавдалт хөхрөлт үүсэх магадлалтай. Ховор тохиолдолд тарилгаас харшлах магадлалтай.
  • Үйлчилгээ хийсний дараа 4-өөс дээш хоног хатгуулж өвдөх, халуу дүүгэх, загатнах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандана уу.
Илүүдэл үсний лазер
  • Лазер хийхийн өмнө үс нь урт байса тохиолдолд түлэгдэх эрсдэлтэй учир лазер хийлгэхдээ үсээ заавал хусаж ирнэ үү.
  • Лазер хийлгэх хугацаандаа үсээ угаар нь зулгааж авах, ваксдах, биеэ борлуулах (наранд болон аппаратаар борлуулах) үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
  • 2~3хоногийн хугацаанд лазер хийсэн хэсэг улайх, халуу оргих, өвдөх зэрэг зовуурь илрэх магадлалтай.
  • Лазерын дараа үсний уутанцрын үрэвсэл үүсэх, загатнах зэргээс сэргийлэн чийгшүүлэх тос сайтар түрхэнэ үү.
  • Лазер хийсэн хэсгийг хүчтэй үрж болохгүй ба лазердсан хэсгийг наранд ил гаргах бол нарны тос сайтар түрхэж арьсаа хамгаална уу.
  • Лазер хоорондын зай хэт хол байх тохиолдолд лазерын үр дүн буурах магадлалтай учир лазерыг дунджаар 2 долоо хоногийн зайтай хийлгэнэ үү.
Excel V pлазер
  • Лазер хийсний дараа халуу оргих, улайх, хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болно.
  • Лазерын дараа арьс хуурайших магадлалтай учир чийгшүүлэх тос сайтар түрхэнэ үү.
  • Ус сайн ууж, арьс цочроох эрсдэл багатай чийгшүүлэх, нөхөн төлжүүлэх тос түрхэнэ үү. (Нөхөн төлжүүлэх арчилгаа хийлгэвэл сайн)
  • Нарны тос сайтар түрхэн нар, салхины нөлөөлөөс арьсаа хамгаална уу.
  • 7 хоногийн хугацаанд архи, тамхи хэрэглэх, саун, халуун усанд орох, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү.
  • Ховор тохиолдолд лазер хийсний дараа тав тогтох магадлалтай ба тав үүссэн тохиолдолд тавыг гараараа хуулж авалгүй өөрөөр нь унагаана уу.
  • Үйлчилгээ хийлгэсэн өдөртөө нүүрээ будаж болох ч арьс гуужуулагч хэрэглэж арьсаа цочроохоос
  • сэргийлнэ үү.
  • Лазер хийлгэх хугацаандаа үрчлээнээс сэргийлэх (Ретинолийн найрлагатай бүтээгдэхүүн)/ цайруулах бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийнэ үү.
  • Лазер хийсэн хэсэгт 3-аас дээш хоногоор батга гарах, загатнах, халуун оргиж хатгуулж өвдөх шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандана уу.